Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 27-11-2024
монгол

Шинэ мэдээ

АРАБЫН НЭГДСЭН ЭМИРАТ УЛСЫН ГАДААД ХЭРЭГ, ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЯАМНЫ САЙД АЙЛЧИЛЖ БАЙНА


Densmaa 2018-09-03 04:09

Монгол улс 2020 онд Дубай хотноо зохион байгуулагдах ЭКСПО-2020 олон улсын үзэсгэлэнд Ерөнхий сайдын түвшинд оролцоно.

   Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар манай улсад айлчилж байгаа Арабын Нэгдсэн Эмират Улсын Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны яамны Олон улсын хамтын ажиллагаа хариуцсан Төрийн сайд хатагтай Рийм Бинт Ибрахим Аль-Хашимиг хүлээн авч уулзлаа. Сайд Д.Цогтбаатар Монгол Улс Булангийн орнууд, түүний дотор Эмираттай явуулж буй харилцаанд ач холбогдол өгч ажиллаж байгааг тэмдэглэж, эмиратын талын хөнгөлөлттэй зээлийн тусламжтайгаар байгуулагдсан Тайширын усан цахилгаан станц шиг томоохон төслүүдийг цаашид хэрэгжүүлэх боломж байгааг онцолж, хамтарч ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Эмиратын Төрийн сайд Монгол Улсад анх удаагаа зочлон ирж байна гээд найрсаг дотно хүлээн авч байгаад талархал илэрхийлж, хоёр талын хамтын ажиллагааг боловсрол, хөдөө аж ахуй, эрүүл мэндийн салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө буйгаа мэдэгдэв. Төрийн сайдыг дагалдан ирсэн албан ёсны төлөөлөгчид Боловсрол, соёл, шинжлэх ухаан, Эрүүл мэнд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамд болон Хөгжлийн банкны төлөөлөгчидтэй уулзалт хийж, хоёр талын хамтын ажиллагаа, хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй санал солилцохоос гадна 14-р сургууль, Улсын клиникийн нэгдүгээр эмнэлгийн үйл ажиллагаатай танилцсан юм. Хатагтай Рийм Бинт Ибрахим Аль-Хашими нь 2020 онд Дубай хотноо зохион байгуулагдах ЭКСПО-2020 олон улсын үзэсгэлэнгийн зохион байгуулах үндэсний хорооны Ерөнхий захирлын албыг хашдаг бөгөөд монголын тал уг арга хэмжээнд Ерөнхий сайдын түвшинд оролцохоо нотолсонд талархал илэрхийлж, хамтран ажиллахад бэлэн байна гэв.

Үзсэн: 1376

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна