Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 27-11-2024
монгол

Шинэ мэдээ

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан Унгар-Монголын парламентын бүлгийн дарга Хорват Ласлог хүлээн авлаа


Densmaa 2018-09-03 03:09

2020 онд тохиох хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохионо.

   Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Унгарын парламентын бүлгийн дарга Ж.Батзандангийн урилгаар манай улсад айлчилж байгаа Унгар Улсын Үндэсний Ассамблейн гишүүн, Унгар-Монголын парламентын бүлгийн дарга Хорват Ласлог хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд ноён Хорват Ласло “Өнгөрсөн жилүүдэд хоёр орны харилцаа улам бэхэжсэн. Парламент хоорондын харилцааг хөгжүүлэх чиглэлээр эдүгээ идэвхтэй хамтран ажиллах шаардлага байна” гээд Унгар Улсын парламентын тэргүүн Монгол Улсад айлчлахаар төлөвлөж байгааг тэмдэглэв. Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан 2020 онд тохиох хоёр улсын дипломат  харилцаа тогтоосны 70 жилийн ойгоос өмнө парламент хоорондын харилцааг шинэ шатанд гаргах талаар, түүнчлэн эдийн засаг, худалдааны хамтын ажилллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд энэ удаагийн парламент идэвхтэй ажиллана гэдгийг тэмдэглэлээ. Мөн “Манай улсын эдийн засагт хөдөө аж ахуйн салбар өндөр үүрэг гүйцэтгэдэг учир энэ чиглэлээр та бүхнээс суралцах зүйл их байна” гээд Унгар улстай хамтарч байгуулж байсан Монгол Улсын биотехнологийн үндэсний үйлдвэр болох “Биокомбинат”-д Унгарын талаас дахин төсөл хэрэгжүүлж эхэлж буйд таатай байгаагаа илэрхийллээ. Ноён Хорват Ласло Унгарын Засгийн газрын тэтгэлгээр Унгар Улсад суралцах монгол оюутан залуусын тоог нэмэгдүүлэх, хүнсний бүтээгдэхүүн боловсруулах чиглэлээр туршлагаа хуваалцахдаа таатай байх болно гэлээ.   

Үзсэн: 1341

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна