Төр, хувийн нийлсэн 814 сургуульд нийт 597 мянган сурагч суралцана
2018-2019 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролд 260 гаруй мянган хүүхэд хамрагдаж байгаа нь өмнөх оноос 3300-аар нэмэгджээ.
Маргааш Монгол орон даяар хичээлийн шинэ жил эхлэнэ. 2018-2019 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролд 260 гаруй мянган хүүхэд хамрагдаж байгаа нь өмнөх оноос 3300-аар нэмэгджээ. Улсын хэмжээнд төрийн өмчийн 890, хувийн 554, нийт 1443 цэцэрлэг үйл ажиллагаа явуулахаар бэлтгэл хангагдаад байна. Их, дээд, боловсролын байгууллагуудад 30 гаруй мянган суралцагч шинээр элсэж, нийт 150 гаруй мянган оюутан их, дээд сургуульд суралцах ажээ. Ерөнхий боловсролын сургуулийн хувьд улсын хэмжээнд төр, хувийн нийлсэн 814 сургуульд нийт 597 мянган сурагч суралцана. Эдгээрээс 76,4 мянга нь нэгдүгээр ангид анх элсэн сурч буй нь өмнөх оноос 8 мянгаар их байна.
Үзсэн: 1109
Tweet