Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-11-2024
монгол

Шинэ мэдээ

МОНГОЛЫН НУТГААС СЯНЬБИТАЙ ХОЛБОГДОХ ДУРСГАЛЫГ АНХ УДАА ИЛРҮҮЛЭЭД БАЙНА


Densmaa 2018-08-27 02:08

Монголын Үндэсний музейн судлаачид мэдээлж Увс, Хөвсгөл, Орхон, Төв аймгийн нутагт Хүннү, Сяньби, Түрэгийн үеийн шинэ олдвор, дурсгалыг малтан судалсан талаар танилцууллаа.

   Монголын нутгаас Сяньбитай холбогдох дурсгалыг анх удаа илрүүлээд байна. 2014 оноос эхлэн Орхон аймгийн Айрагийн гозгор хэмээх газарт малтлага явуулж судалсны үр дүнд 100 гаруй булшийг бүртгэн баримтжуулж, тэдгээрээс 16-г малтсанаас олон тооны хөмөгт оршуулга илэрчээ. Энэ нь БНХАУ-ын ӨМӨЗО-ны нутагт малтан судалсан сяньбичуудын оршуулгуудтай адил төдийгүй булшнаас гарсан эд зүйлс ижил байх нь ажиглагджээ. Он цаг тогтоох судалгааны үр дүнд Монголын нутгаас олдсон булшууд нь манай эриний өмнөх III зууны үед үйлдсэн болох нь батлагдаж, палеоантропологийн судалгаагаар хүний төрхийн хувьд Хүннү болон Сяньби нартай холбоотой болохыг тогтоогоод байна. Ингэснээр 2014-2018 онд Айрагийн гозгорт явуулсан археологийн судалгааны дүнд Монгол Улсын нутгаас Сяньби нарт холбогдох дурсгалыг анх удаа илрүүлж,  Монголын эртний Сяньби нарын түүхэнд тодорхойгүй байсан олон асуудлыг шийдвэрлэж буйгаар чухал ач холбогдолтой юм.

Үзсэн: 1284

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна