Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 27-11-2024
монгол

Шинэ мэдээ

УИХ-ын дарга М.Энхболд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Иг хүлээн авч уулзлаа


Densmaa 2018-08-24 03:08

“Бүс ба Зам” санаачилгын үр ашгийн талаар, Монгол Улс дэмжин оролцвол эдийн засаг, нийгмийн харилцаанд гарах олон талын ахиц дэвшлийн талаар ярилцав.

   Манай улсад айлчилж буй БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд ноён Ван И-г УИХ-ын дарга М.Энхболд өнөөдөр  хүлээн авч уулзлаа. УИХ-ын дарга М.Энхболд Монгол Улс, БНХАУ-ын хооронд тогтоосон Иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд олон салбарт бүхий л чиглэлээр харилцаа хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд өргөжин, тодорхой үр дүнгээр баяжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглэлээ. Уулзалтын үеэр “Бүс ба Зам” санаачилгын үр ашгийн талаар, Монгол Улс дэмжин оролцвол эдийн засаг, нийгмийн харилцаанд гарах олон талын ахиц дэвшлийн талаар ярилцав. Тухайлбал, дээрх санаачилгын хүрээнд дэд бүтцийн бүтээн байгуулалт хийгдсэнээр улс орны худалдааны эргэлт, бизнесийн хамтын ажиллагаа, иргэд хоорондын харилцаа өргөжин, эдийн засаг, нийгмийн амьдрал, улс орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах ач холбогдолтой бөгөөд хамтын ажиллагаанд Монгол Улсын санаачилга, нийт ард түмнийх нь хүсэл эрмэлзлэлийг хүндэтгэн үзэх болно гэдгийг Ноён Ван И хэллээ. Мөн “Бүс ба Зам” санаачилгын анхаарч буй нэг чухал салбар бол байгаль орчны асуудал бөгөөд БНХАУ-ын төрийн зүгээс ногоон хөгжлийг дэмжсэн бодлогуудыг хэрэгжүүлж байгаа талаар дурдав. Түүнчлэн Монгол Улс уг санаачилгыг дэмжин оролцсоноор экспортоо нэмэгдүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, бүх төрлийн үйлдвэрлэл хөгжих бололцоо бүрдэх ач холбогдолтой гэв.

Үзсэн: 1250

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна