Орон нутгийн номын санчид АНУ-ын номын сангийн туршлагаас суралцлаа
АНУ-ын номын сангийн систем, Конгрессийн номын сан, хүүхдэд зориулсан номын сангийн үйлчилгээ, хамтын ажиллагаа зэрэг сэдвээр 80 гаруй номын санчид мэдээлэл хүлээн авч хамрагдлаа.
Монгол Улсын номын сангийн арван төлөөлөгч АНУ-ын Төрийн департаментийн Олон улсын манлайлагчдын зочин хөтөлбөрт хамрагдаж тус улсын 20 гаруй номын сангийн үйл ажиллагаатай танилцсан туршлагаа орон нутгийн номын санчидтай хуваалцсан байна. Сургалтад оролцогсод АНУ-ын номын сангийн систем, Конгрессийн номын сан, хүүхдэд зориулсан номын сангийн үйлчилгээ, хамтын ажиллагаа зэрэг сэдвээр мэдээлэл хүлээн авч Монгол Улсынхаа номын санд хэрэгжүүлж болох ажил, үйлчилгээний талаар санал, бодлоо солилцлоо. Энэхүү сургалт нь тус яамны хэрэгжүүлж буй “Номын сангийн хүний нөөцийг чадавхижуулах” төслийн хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд төвийн бүсийн Архангай, Хөвсгөл, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Булган аймгийн 80 гаруй номын санч хамрагджээ.
Үзсэн: 1290
Tweet