ЕБС-ийн багш нарт зориулсан арга зүйн сургалт болж байна
сургалтад аймаг, нийслэлийн Боловсрол, соёл, урлагийн газар, дүүргийн Боловсролын хэлтсийн мэргэжилтнүүд болон орон нутгийн сургагч багш нийт 270 хүн хамрагдаж байна.
Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн багш нарт зориулсан арга зүйн сургалтуудыг эхлүүллээ. Гурван өдөр үргэлжлэх энэхүү сургалтад нийслэлийн болон орон нутгийн сургагч багш нийт 270 хүн хамрагдаж байна.
Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа “Боловсролын тулгамдсан асуудлын нэг нь өнөөдөр сургалтын чанар болоод байна. Сургалтын чанарын асуудал орон нутаг, сургууль, хүүхэд бүрийн түвшинд харилцан адилгүй байгааг анхаарах шаардлагатай байна” гэлээ. Сургалтаар 2018-2019 оны хичээлийн жилд баримтлах бодлого, анхаарах асуудал, ахлах ангийн сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр, сурах бичгийн агуулга, онцлог, багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийг дэмжих үйл ажиллагаа, боловсролын үнэлгээний шинэчлэл зэрэг сэдвүүдээр хичээл заах юм.
Үзсэн: 1173
Tweet