ШИНЖЛЭХ УХААНЫ ОЛОЛТЫГ СУРГАЛТАД НЭВТРҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ ЯРИЛЦАЖ БАЙНА
“Байгалийн ухааны орчин үеийн ололтууд ба шинжлэх ухааны боловсрол дахь дэвшилтэт технологи” сэдэвт олон улсын анхдугаар хурал эхэллээ.
ШУА-ийн Физик технологийн хүрээлэнгээс зохион байгуулж буй “Байгалийн ухааны орчин үеийн ололтууд ба шинжлэх ухааны боловсрол дахь дэвшилтэт технологи” сэдэвт олон улсын анхдугаар хурал МУИС-ийн номын санд эхэллээ.
Гурван өдөр үргэлжлэх уг хуралд дэвшилтэт технологи, биотехнологи, цөмийн технологи, нанотехнолги, материал судлал зэрэг шинжлэх ухааны чиглэлээр илтгэл тавих 70 орчим төлөөлөгч оролцож буйн дотор Австри, БНСУ, БНХАУ, Израйль, ОХУ, Тайван, Японы их дээд сургуулийн 30 орчим эрдэмтэн, профессор багтаж байна. Тус хурал байгалийн шинжлэх ухааны ололт амжилтыг их дээд сургуулийн сургалтанд нэвтрүүлэх, эрдэм шинжилгээний байгууллага хүрээлэн, их дээд сургуулийн хамтын ажиллагааг өргөжүүлэх арга замыг хэлэлцэхийн зэрэгцээ залуу эрдэмтэн судлаачдад судалгааны ажлаа гадаадын эрдэмтдэд танилцуулж, туршлага судлах боломж олгож буйгаараа онцлог юм.
Үзсэн: 1183
Tweet