Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 27-11-2024
монгол

Шинэ мэдээ

ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Д.ДАВААСҮРЭН УРУГВАЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ


Densmaa 2018-08-20 03:08

Монгол, Уругвайн хоёр орны иргэд 2018 оны 6 дугаар сараас 30 хүртэл хоног харилцан визгүй зорчих болсон.

   ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн манай улсад айлчилж буй Дорнын Бүгд Найрамдах Уругвай Улсын Гадаад хэргийн яамны Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал Фернандо Кабрал, Уругвай Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Фернандо Лугрис нарыг хүлээн авч уулзав. ТНБД Д.Даваасүрэн 2018 оны 4 дүгээр сард Уругвайн Гадаад хэргийн дэд сайд А.Бергаминогийн айлчлал үр дүнтэй болсныг тэмдэглэж, айлчлалын мөрөөр Монгол, Уругвайн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө уругвайн тал идэвх санаачилгатай ажиллаж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Уулзалтаар талууд хоёр орны хамтын ажиллагааг хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүч, худалдаа, эдийн засаг, аялал жуулчлалын салбарт түлхүү хөгжүүлэх өргөн боломж байгааг онцлов. Монгол, Уругвайн хооронд 1997 оны 10 дугаар сарын 7-ны өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд хоёр орны иргэд 2018 оны 6 дугаар сараас 30 хүртэл хоног харилцан визгүй зорчих болсон. Уругвай улс Монголд Консулын газраа нээх шийдвэр гаргасан тухай мэдээлэв.

Үзсэн: 1319

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна