Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарынхан зөвлөлдөж байна
Энэ онд улсын хэмжээнд нийт 513.2 мянган га-д тариалалт хийх зорилт дэвшүүлсэн.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хангайн бүсийн зөвлөгөөн Өмнөговь аймагт өчигдөр эхэллээ. Зөвлөгөөнд 200 гаруй хүн оролцож байна. Энэ онд улсын хэмжээнд нийт 513.2 мянган га-д тариалалт хийх зорилт дэвшүүлсэн. Аймаг бүрээс ирүүлсэн мэдээлэлд тулгуурлан наймдугаар сарын 20-ноос намрын ургацын баланс гарна. Өнөөдрийн байдлаар ургац боломжийн хэмжээнд байгаа учраас төлөвлөсөн хэмжээний ургацаа хураан, дотоодынхоо хэрэгцээг хангах юм байна.
Үзсэн: 1237
Tweet