“Оюутан цэрэг” хөтөлбөрийн хүрээнд цэргийн алба хаасан оюутан залуус халагдаж байна.
Тав дахь жилдээ амжилттай хэрэгжиж байгаа “Оюутан цэрэг” хөтөлбөрт 4500 оюутан залуус хамрагдаад байна.
“Оюутан цэрэг” хөтөлбөрийн хүрээнд цэргийн алба хаасан оюутан залуус өнөөдөр цэргийн албаа хаагаад халагдаж байна.
Энэхүү хөтөлбөрийг 2014 онд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч асан Ц.Элбэгдоржийн санаачилгаар Засгийн газар анх хэрэгжүүлж эхэлсэн юм. Эдүгээ тус хөтөлбөр тав дахь жилдээ амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд 4500 оюутан залуус хамрагдаад байна. Энэ жил 1000 орчим залуус “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдаж 650 нь Шархад дах Хээрийн сургалтын төвд, 350 орчим нь орон нутагт алба хаажээ. Хөтөлбөрийн зорилго нь их, дээд сургуулийн оюутан залуусыг цэргийн мэргэжлийн бэлтгэлтэй, цэрэг эх оронч үзэл хүмүүжилтэй, өвөг дээдсийнхээ дайчин уламжлалыг хүндэтгэж эх орноо хайрлан бахархах сэтгэлтэй оюунлаг Монгол иргэн болгон төлөвшүүлэхэд оршдог юм.
Үзсэн: 1207
Tweet