“ЭРҮҮЛ ШҮД, ЭРҮҮЛ ХҮҮХЭД” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ 37 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ХЭРЭГЖҮҮЛНЭ
2-12 насны 725 мянган хүүхдийг энэ хөтөлбөрт хамруулна.
Засгийн газрын ээлжит хуралдаанаар ”Эрүүл шүд, эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг баталлаа. Шүд цоорвол чих, хамар хоолойн үрэвсэлт өвчнүүд үүсэж, улмаар эрүү нүүрний өвчний дам болон шууд шалтгаан болдгийг эрдэмтэд тогтоосон. 2-12 насны 725 мянган хүүхдийг энэ хөтөлбөрт хамруулна. Үр дүнд нь 2022 он гэхэд бага насны хүүхдүүдээ шүдний өвчнөөс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой болох аж. Дээрх хөтөлбөрийн гол цөм нь амны хөндийн эрүүл ахуйн зан үйлийг хэвшүүлэх сургалт, сурталчилгааны ажил байна. Дөрвөн үндсэн хэсгээс бүрдсэн, нийт 17 ажлыг хөтөлбөрийн хүрээнд хийхээр төлөвлөжээ.
Үзсэн: 1093
Tweet