Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-11-2024
монгол

Шинэ мэдээ

ТАРВАГЫГ СУДАЛЖ, ХАМГААЛСНААР ЭКОЛОГИЙН ТЭНЦВЭРТ БАЙДЛЫГ ХАНГАНА


Densmaa 2018-08-15 02:08

Дэлхийн нийт тарвагын 60 хувь нь Монголд байна.

   Австри, Англи, АНУ, Герман, Итали, ОХУ, Киргиз, Украин, Франц зэрэг 13 орны 120 гаруй эрдэмтэн судлаач оролцсон "Дэлхийн тарваганы зүйлүүд" сэдэвт олон улсын тарвага судлаачдын долдугаар хурлын үеэр мэргэжилтнүүд “Тарвага байгаагүй бол Монголын тал хээрийн экосистем байхгүй. Цөл эсвэл намаг голдуу байх байсан болов уу” гэж онцлон тэмдэглэж байна.

   Дэлхийн нийт тарвагын 60 хувь нь Монголд байна. Монголчууд эрт дээр үеэс ан амьтад түүний дотор тарваганы нөөцийг хамгаалах, зохистой ашиглахыг эрхэмлэн үзэж хууль журмаар чанд зохицуулж байсан түүхтэй. Тухайлбал, Их Засаг, Халх журам, алтан хааны хууль зэрэг алдарт түүхэн сурвалж бичгүүдэд тусган хэрэгжүүлж иржээ. Түүнчлэн улс хоорондын найрамдалт харилцаанд тарвагыг ашиглаж байсан сонирхолтой баримт байна. Тодруулбал, Монгол Улс найрамдалт харилцааны бэлэгдэл болгож Японд Монгол тарвагаа бэлэглэж байжээ. Буга, чоно зэрэг амьтныг санал болгосон ч Монголын эдийн засаг, байгаль, амьдрал ахуйд хамгийн ойр байдгаар нь тарвагыг япончууд сонгож байжээ. Ингээд Богд уулаас Японд хүргэсэн тарвагыг нутагшуулан тэжээснээр 16 жил насалж, үр төлөө өгсөн тухай сонирхолтой, шинэ мэдээллийг хурлын үеэр дуулгалаа.

Үзсэн: 1049

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна