Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-11-2024
монгол

Шинэ мэдээ

"ЭЛСНИЙ ФЕСТИВАЛЬ-2018" СОЁЛ УРЛАГИЙН НААДАМ БОЛНО


Densmaa 2018-08-15 02:08

Наадмыг зорин очигсод элсэн баримлын урлал, цагаан идээ болон гар урлалын үзэсгэлэн, нүүдэлчдийн зан заншил ахуй амьдралыг харуулсан өртөө, хөсгийн үйлчилгээ зэргийг үзэж сонирхон аялах боломжтой.

   Монголын нүүдэлчин соёл, ахуй, дэг жаяг, ёс заншил, өв уламжлал, түүхийг элсний спортын арга хэмжээтэй хослуулан шинэ эвент наадмыг зохиож гадаад, дотоодын жуулчдад сурталчлах бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгох, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохиогддог "Элсний фестиваль"соёл урлагийн наадмыг энэ сарын 18, 19-ний өдрүүдэд Говь-Алтай аймгийн байгалийн цогцолбор газар зохион байгуулах гэж байна. 2015 оноос хойш зохиогдож буй уг наадмын үеэр соёл урлагийн арга хэмжээ, жуулчдад зориулсан бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, “Адуучин” тэмцээн, элсний гар бөмбөг, элсэн уулын оргил булаалдах буухиа тэмцээн, элсний чөлөөт гулгалт, элсний сумо, морин поло, шагайн харваа зэрэг олон арга хэмжээнүүд зохиогддог юм. Энэ жилээс эхлэн Үндэсний сурын харвааг орон нутагт хөгжүүлэх, өв соёлоороо бахархах олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилгоор уламжлалт зэвт харвааны наадмыг мянган харваачийн дунд зохион байгуулна. Түүнчлэн наадмыг зорин очигсод урлагийн тоглолт, элсэн баримлын урлал, элсэн ууланд чөлөөт гулгалт, цагаан идээ болон гар урлалын үзэсгэлэн худалдаа, моторт завь, нүүдэлчдийн зан заншил, ерөөл магтаал, ахуй амьдралыг харуулсан өртөө, ердийн хөсгийн үйлчилгээ зэргийг үзэж сонирхон аялаж амрах боломжтой юм. 

Үзсэн: 1371

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна