Хуурай ба хагас хуурай бүсийн хөгжил, хамгаалалтыг хэлэлцэж байна
Хуралд Канад, Хонконг, Тайвань, Хятад, ӨМӨЗО 100 гаруй, дотоодын 10 гаруй байгууллагын 60 орчим эрдэмтэн судлаач, эрдэм шинжилгээний ажилтан оролцож байна.
“Хуурай ба хагас хуурай бүс нутгийн хөгжил ба хамгаалалт, тулгамдаж буй асуудал түүнийг шийдвэрлэх боломжууд” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг манай улсад олон улсын хэмжээнд анх удаа зохион байгуулж байна. Хурлаар экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, инноваци нэвтрүүлэх тухай хэлэлцүүлэг өрнүүлж, санал солилцон, зөвлөмж гаргахаар төлөвлөжээ. Тус хуралд Канад, Хонконг, Тайвань, Хятад, ӨМӨЗО 100 гаруй, дотоодын 10 гаруй байгууллагын 60 орчим эрдэмтэн судлаач, эрдэм шинжилгээний ажилтан оролцож байгаа аж. Өмнөх жилүүдэд “Хүрээлэн буй орчин, экологи ба байгалийн нөөцийг хамгаалах” сэдэв дор Канад улсын Ванкувер, Алберта болон БНХАУ-д тус тус зохион байгуулагдаж байжээ.
Үзсэн: 1065
Tweet