Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 27-11-2024
монгол

Шинэ мэдээ

Польш улсад амьдарч байгаа иргэд тэтгэвэр авах боломжийг бүрдүүлэх хуулийн төслийг өргөн барив


Densmaa 2018-08-15 02:08

Бүгд Найрамдах Польш Улсад манай улсын 200 иргэн албан ёсоор ажил хөдөлмөр эрхэлж, 149 иргэн суралцаж байна.

   Монгол Улсын Засгийн газраас гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа иргэдийнхээ нийгмийн баталгааг хангах зорилгоор “Нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр”-ийг байгуулан, хэрэгжүүлж байгаа. Үүнтэй холбоотойгоор Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Польш Улс хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн мэдүүллээ.

   Одоогоор Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, Бүгд Найрамдах Унгар Улстай нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах хэлэлцээр байгуулжээ. Өнөөдрийн байдлаар манай иргэд Бүгд Найрамдах Польш Улсад оршин суух хугацаандаа богино хугацааны даатгалд хамрагдан эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлттэй холбоотой тэтгэмжүүдийг тус улсын хуулийн дагуу авч байна.

Үзсэн: 1261

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна