Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

ЭХНИЙ ЭЭЛЖИНД ТОКИО, БЭЭЖИН, ВЛАДИВОСТОКТ ХУДАЛДААНЫ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР НЭЭНЭ


Densmaa 2018-08-09 02:08

Төлөвлөгөөний дагуу 2018-2019 онд Токио, Бээжин, Владивосток хотод, 2019-2021 онд Москва, Тяньжин хотод, 2021-2023 онд Сөүл, Брюссель хотод Худалдааны төлөөлөгчийн газар байгуулана.

   Засгийн газрын хуралдаанаар 2018-2024 онд гадаад орнуудад Монгол Улсын худалдааны төлөөлөгчийн газар нээх төлөвлөгөөг баталсан байна. Энэ талаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар мэдээлэл хийлээ. Тэрбээр, “Монгол Улс ардчилсан нийгэмд шилжсэний дараа Худалдааны төлөөлөгчийн газруудыг татан буулгасныг одоо дахин сэргээж байна. Сүүлийн жилүүдэд Монгол Улсын эдийн засаг өсч байна. Мөн гадаад валютын нөөц, ажлын байр, иргэдийн цалин орлогыг нэмэхийн тулд экспортын хэмжээг өсгөх нь туйлын чухал. Өнгөрсөн хугацаанд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид гаднаас хөрөнгө оруулалт татаж, технологи нутагшуулж ирсэн. Тиймээс одоо гадаадад Худалдааны төлөөлөгчийн газруудаа нээж, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг гадны зах зээлд нэвтрэх боломжийг нээж өгнө. Энэ бол жижиг, дунд үйлдвэрлэлүүд хөгжих чухал арга хэмжээ. 2018 онд гурван төлөөлөгчийн газар нээхээр төлөвлөж байгаа бөгөөд инэн тэргүүнд хоёр хөрш орны зах зээлийг сонирхох болно” гэлээ. Төлөвлөгөөний дагуу 2018-2019 онд Токио, Бээжин, Владивосток хотод, 2019-2021 онд Москва, Тяньжин хотод, 2021-2023 онд Сөүл, Брюссель хотод Худалдааны төлөөлөгчийн газар байгуулах юм.

 

Үзсэн: 1507

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна