Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-11-2024
монгол

Шинэ мэдээ

БАРУУН БҮСЭД ХАА-Н ҮЙЛДВЭРЛЭЛ ХӨГЖИХ БОЛОМЖТОЙ ГЭЖ ДҮГНЭЖЭЭ


Densmaa 2018-08-08 01:08

Аливаа үйлдвэрлэл явуулахад ус чухал бөгөөд манай улсын усны нөөцийн 56 хувь нь баруун бүсэд байна.

   Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлсэн “Баруун бүсэд өртөг шингэсэн үйл ажиллагааг дэмжих” төслөөс ХАА-н бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг баруун бүсийг түшиглэн хөгжүүлбэл ашигтай гэсэн дүгнэлт гаргажээ.

  АХБ-ны мэдээлэлд, “Баруун бүс нь төвийн бүсийг бодвол хөгжлийн түвшнээр харьцангуй доогуур байгаа ч тэнд үйлдвэрлэлийн нөөц бололцоо их байна. Фермерийн аж ахуйг иж бүрнээр хөгжүүлэх боломж ч бүрдэх юм. Баруун бүсэд Монгол орны усны нөөцийн тэн хагас байна гэдэг тэнд ХАА-г хөгжүүлэх боломж байна гэсэн үг. Зарим ашиглагдахгүй байгаа өндөр хүчин чадал бүхий усалгааны системийг ашиглалтанд оруулах хэрэгтэй. Ингээд баруун бүс нутгийн усны нөөцийг ашиглан үйлдвэрлэл эрхлэж, ХАА-г хөгжүүлэхгүй бол дэлхийн дулаарлаас үүдэлтэйгээр усны нөөц багассаар байх төлөв байдал ажиглагдаж байгаа” хэмээн дурджээ.

 

Үзсэн: 1353

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (1)