Ази, Номхон Далайн Бүс Нутгийн Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимуудын Холбооны ерөнхийлөгч айлчилна
Монгол Улсад хийх айлчлалын хүрээнд манай улсын холбогдох албан тушаалтан, бизнесменүүдтэй уулзаж, Монголд худалдаа эрхлэх боломж, нөхцөл байдалтай танилцаж холбогдох мэдээллийг авах юм.
Ази, Номхон далайн Бүс нутгийн Худалдаа аж үйлдвэрийн танимуудын Нэгдсэн холбооны ерөнхийлөгч Жемал Инайшвили манай улсад ирэх есдүгээр сарын 5-9-нд айлчилна.
Дэлхийн 28 орон, 47 үндэсний болон орон нутгийн Худалдаа, аж үйлдвэрийн Танхимуудыг эгнээндээ нэгтгэсэн, бүсийн хэмжээнд бизнес, эдийн засгийн хөгжлийг хангахад чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг нэр хүндтэй байгууллага Ази, Номхон далайн Бүс нутгийн Худалдаа аж үйлдвэрийн танхимуудын Нэгдсэн холбооны Ерөнхийлөгч Жемал Инайшвили болон тус холбооны төлөөлөгчид Монгол Улсад хийх айлчлалын хүрээнд манай улсын холбогдох албан тушаалтан, бизнесменүүдтэй уулзаж, Монголд худалдаа эрхлэх боломж, нөхцөл байдалтай танилцаж холбогдох мэдээллийг авах юм. Айлчлалын хүрээнд “Бизнес форум” болох бөгөөд төлөөлөгчид МҮХАҮТ-аас зохион байгуулдаг B2B уулзалтад оролцож, Засгийн газрын болон томоохон бизнесменүүдтэй уулзахаас гадна нэг өдрийг эмэгтэй бизнес эрхлэгчидтэй зөвлөлдөх хурлыг хийхээр төлөвлөж байна. Түүнчлэн төлөөлөгчид Монголын аялал жуулчлалын гол бүсүүдээр айлчилж, Монгол соёл уламжлалтай танилцана.
Үзсэн: 1399
Tweet