Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-11-2024
монгол

Шинэ мэдээ

“БАРГАЖИН-2018” ОЛОН УЛСЫН НААДАМ ДОРНОД АЙМАГТ БОЛЛОО


Densmaa 2018-08-07 03:08

“Баргажин-2018” ОУ-ын наадамд ОХУ-ын Буриад улсын Курумкан, Баргужин аймаг, ӨМӨЗО-ы Шинэ барга баруун хошуу, Шинэ барга зүүн хошуу, Хуучин барга хошууны барга угсаатнууд, зочид төлөөлөгчид оролцлоо.

   “Баргажин-2018” олон улсын наадам Дорнод аймгийн төв Чойбалсан хотноо боллоо. Наадамд ОХУ-ын Буриад улсын Курумкан, Баргужин аймаг, ӨМӨЗО-ы Шинэ барга баруун хошуу, Шинэ барга зүүн хошуу, Хуучин барга хошууны барга угсаатнууд, зочид  төлөөлөгчид оролцжээ. 
   Барга түмний уламжлалт соёлын санг баяжуулах, барга зан үйлийн давтагдашгүй өвийг сэргээн дэлгэрүүлэх, хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилго бүхий энэхүү наадам дөрөв дэх удаагийн наадмыг анх 2007 онд Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд “Баргажин” наадмыг зохион байгуулж байжээ.

   Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн наадмыг нээж хэлсэн үгэндээ: “Дорнод Монголын уудам тал нутагт амьдарч ирсэн Халх, Барга, Буриад, Үзэмчин, Хамниган зэрэг угсаатны бүлгүүд өөр өөрийн ахуйн соёл, зан үйлийн  өвөрмөц онцлогоо он цагийн уртад тээсээр өнөөг хүрч ирлээ. Энэ 21-р зуунд үндэсний уламжлалт  түүх, соёл урлаг, зан заншлын баялаг өв сангаа  сэргээх, хадгалах, хойч үедээ өвлүүлэх хэрэгцээ шаардлага тулгарч байна. Барга түмэн бол Монгол Улсынхаа үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын түүхэнд чухал үүрэг гүйцэтгэсэн Монгол угсаатан юм” хэмээн онцолж байсан юм.

   “Баргажин 2018” наадмын хүрээнд түнх сурын харваа, толиот бөхийн барилдаан, их нас, соёолон морьдын уралдаан, барга ардын дуу, барга түмний сэдэвт зохиолын дууны болон “Баргажин-2018” хувцас загварын уралдаан, “Барга судлалд орчин үеийн тулгамдаж буй асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал, “Баргажин-I, II, III” фото зургийн уралдаан болжээ.

Үзсэн: 1633

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна