Төслийн багийнхан Ховд аймагт ажиллаж байна
“Гамшгийн аюулаас хамгаалах, урьдчилан сэргийлэх үндэсний чадавхийг бэхжүүлэх” төслийг Японы Нагоя их сургууль санаачлан МУИС, ОБЕГ-тай хамтран Ховд аймагт хэрэгжүүлж байна.
Жайка олон улсын байгууллагын “Өвсний үндэс хөтөлбөр”-ийн хүрээнд “Гамшгийн аюулаас хамгаалах, урьдчилан сэргийлэх үндэсний чадавхийг бэхжүүлэх” төслийг Японы Нагоя их сургууль санаачлан МУИС, ОБЕГ-тай хамтран Ховд аймагт хэрэгжүүлэхээр болсон.
Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр иргэд, орон нутгийн удирдлагыг чадавхжуулах зорилготой тус төслийн багийнхан Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газарт ажиллан, холбогдох судалгааг хийж байна.
Энэ үеэр орон нутгийн хүн ардын амь нас, өмч хөрөнгө, байгаль орчны тохиолдож болзошгүй гамшиг, аюул, ослоос хамгаалах, урьдчилан сэргийлэх бүхий л үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг хүлээлгэн өгжээ.
Үзсэн: 1179
Tweet