ИНТРО Улаанбаатар хөгжмийн наадам
Герман, Франц, Литв, Япон, Солонгос, Хятад болон Монгол гэсэн долоон орны DJ нар өөрсдийнхөө хөгжим болон хэмнэлээр аялуулах “ИНТРО” олон улсын электроник хөгжмийн наадам энэ удаа Монголд болно.
ИНТРО Улаанбаатар хөгжмийн наадам наймдугаар сарын 4-нд Монгол шилтгээнд болно. Герман, Франц, Литв, Япон, Солонгос, Хятад болон Монгол гэсэн долоон орны DJ нар өөрсдийнхөө хөгжим болон хэмнэлээр аялуулах “ИНТРО” олон улсын электроник хөгжмийн наадам энэ удаа хөх тэнгэрийн Монгол оронд анх удаагаа зохион байгуулагдах гэж байна. Энэ жилийн Интро Улаанбаатар хөгжмийн наадамд Германы Bloody Mary, Японы Sodeyama, БНСУ-ын Soolee, Францын Ouissam, Хятадын Mickey Zhang, Литвийн Jon, Mantas T зэрэг DJ нар оролцохоос гадна Монголоос Билгүүдэй, TMk, Henza зэрэг 20 гаруй уран бүтээлч оролцох ажээ.
Үзсэн: 1483
Tweet