МУГТ Б.Гангаамаа Пакистаны Спортын яамнаас батламжаа авлаа
Дэлхийн хоёр дахь ноён оргил К2 /8611 м/ ууланд монгол хүний мөрийг анх удаа гаргасан МУГТ Б.Гангаамаа энэ сарын 4-нд эх орондоо ирнэ.
Дэлхийн хоёрдахь ноён оргил К2 ууланд МУГТ Б.Гангаамаа долоодугаар сарын 21-нд амжилттай авиралт хийсэн. Түүнд Пакистаны Спортын яамнаас тус ууланд авиралт хийснийг гэрчлэх батламжийг өчигдөр гардууллаа. К2 уулын оргилд 2018 оны 7 дугаар сарын 21-нд манай уулчинтай хамт нийт 31 уулчин нэг дор хамт гарсан нь нэг ёсны рекорд амжилт болсон байна. МУГТ Б.Гангаамаа нь дэлхийн хоёрдахь ноён оргил болох К2 уулын оргилд хөл тавьсан анхны Монгол хүн болсон. Монголын шилдэг уулчдын К2 оргилд хүрэх гэсэн гуравдахь оролдлого ийнхүү амжилттай болж түүхэн амжилт тогтоолоо. Тэрбээр энэ сарын 4-нд эх орондоо ирнэ.
Үзсэн: 1505
Tweet