ҮНДЭСНИЙ НОМЫН САНГИЙН БҮХ НОМ СУДАР БАРИНТАГТАЙ БОЛЛОО
Монголын Үндэсний Номын Сангийн сан хөмрөгт буй 35000 орчим хуучирсан соёлын үнэт өв болсон ном судруудад баринтаг хандивлах ёслол боллоо.
Монголын Үндэсний Номын Сангийн сан хөмрөгт 35 мянган орчим баринтаггүй болон хэт хуучирсан, баринтаг нь хадгалалтын горимд нийцэхгүй байгаа соёлын үнэт өв ном, судрууд хадгалагдаж байсан. Тэгвэл эдгээр соёлын үнэт өвүүд бүгд баринтагтай боллоо. JCI Капитал ТББ-аас 2015 оноос эхлэн өнөөдрийг хүртэл дээрх соёлын өв болсон ном судруудыг баринтагжуулах ажлын зохион байгуулж байна. Тус байгууллагын “Түүхээ хадгалья” төслийн хүрээнд 2015-2017 оны хооронд 15 мянган баринтаг хандивласан бол өнөөдөр 8888 ширхэг баринтгийг хүлээлгэн өглөө. “Түүхээ хадгалья” төсөлд нийт 80 гаруй байгууллага болон оюутан сурагч, айл өрх, ам бүлээрээ болон хувь хүмүүс оролцжээ.
Үзсэн: 1242
Tweet