Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-11-2024
монгол

Шинэ мэдээ

ТОРГОНЫ ЗАМ ДАГУУХ СОЁЛЫН ХАРИЛЦААНЫ ИНТЕРАКТИВ АТЛАС БҮТЭЭХ ШИНЖЭЭЧИД УУЛЗАВ


Densmaa 2018-07-18 05:07

Уулзалтад Монгол, Иран, Хятад, Турк, Грек, Казакстан, Энэтхэг, Солонгос, Орос зэрэг орны нийт 20 гаруй эрдэмтэн, шинжээчид оролцлоо.

   ЮНЕСКО-гийн Торгоны замын онлайн платформ мэдээлэл харилцаа, технологийн өнөөгийн боломжид тулгуурлан “Торгоны зам дагуух соёлын харилцааны интерактив атлас”-ыг бүтээх төслийг эхлүүлээд байна. Үл итгэл, үл тэсвэрлэл, хурцадмал байдлаар тодорхойлогддог өнөөгийн даяарчлалын үед Торгоны зам нь өнө удаан хугацааны солилцооны өв, харилцан ойлголцлол болон хамтын ажиллагааны тод жишээ болж байгаа юм. Иймд Торгоны зам дагуух соёлын харилцааны интерактив атлас бүтээх шинжээчдийн уулзалтыг хүнс үйлдвэрлэл ба гастроном сэдвээр ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комисс нь ШУА, ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэн, Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн болон ШУТИС-тай хамтран Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутагт орших Баян-Говь жуулчны баазад зохион байгууллаа. Уулзалтад Монгол, Иран, Хятад, Турк, Грек, Казахстан, Энэтхэг, Солонгос, Орос зэрэг орны нийт 20 гаруй эрдэмтэн, шинжээчид оролцож Торгоны зам дагуух улс орнуудын хоол хүнсний үйлдвэрлэлтэй холбоотой мэдлэг, ноу-хау, соёлын харилцааны талаар хэлэлцсэн юм.

Үзсэн: 1474

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна