Д.ЦОГТБААТАР САЙД ЯПОНЫ “КИОДО ЦУУШИН” АГЕНТЛАГИЙН СУРВАЛЖЛАГЧИД ЯРИЛЦЛАГА ӨГӨВ
“Монгол Улс гамшгийн хүнд хэцүү үед Япон Улс, японы ард түмэнтэй зүрх сэтгэлээрээ хамт байгаа”
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Японы “Киодо Цуушин” мэдээллийн агентлагийн сурвалжлагч Х.Макотод ярилцлага өглөө. Х.Макото Япон Улсын баруун бүст үерийн гамшиг тохиолдсонтой холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэнд талархал илэрхийлж, Японы ард түмэнд энэхүү шийдвэр чухал ач холбогдолтой, “сайн мэдээ” болохыг тэмдэглэв. Сайд Д.Цогтбаатар “Монгол Улс гамшгийн хүнд хэцүү үед Япон Улс, японы ард түмэнтэй зүрх сэтгэлээрээ хамт байгаа”, байгалийн гамшгийн эсрэг улс орнууд хүчин чармайлтаа нэгтгэж ажиллахын чухлыг онцлов. Түүнчлэн ярилцлагын үеэр Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, хэтийн төлөв, Зүүн хойд Азийн бүс нутгийн нөхцөл байдлын талаарх манай улсын байр суурийн талаар мэдээлэв.
Үзсэн: 1375
Tweet