Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-11-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол, ОХУ, БНХАУ-ын Аялал жуулчлалын сайд нар протоколд гарын үсэг зурлаа


Densmaa 2018-07-16 02:07

Шууд нислэгийн давтамж нэмэгдсэнээр гурван улсын хил орчмын аялал жуулчлалын үйлчилгээний цар хүрээ тэлж, үйлчилгээний чанар сайжирч байгааг онцлон тэмдэглэв.

   Монгол, Орос, Хятад гурван улсын Аялал жуулчлалын сайд нарын гуравдугаар хуралдааныг Улаанбаатар хотноо зохион байгуулав. Хуралдааныг Монголын талаас Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Оросын талаас ОХУ-ын Холбооны Аялал жуулчлалын агентлагийн орлогч дарга Королёв Николай Вадимович, Хятадын талаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Соёл, аялал жуулчлалын яамыг төлөөлж Ду Жианг нар тэргүүлэн оролцож, үг хэлэв. Талууд 2017 онд зохион байгуулсан Монгол, Орос, Хятадын хамтарсан “Цайны зам”-ын олон улсын холбооны хурлын үеэр аялал жуулчлалын бүтээгдэхүүн сурталчлах бизнес аялал зохион байгуулагдаж, гурван улсын аялал жуулчлалын аж ахуйн нэгж хоорондын хамтын ажиллагааны гэрээ байгуулсныг сайшаав. Цаашид бүхий л төрлийн аялал жуулчлалын солилцоог нэмэгдүүлж, гурван улсын найрсаг харилцаа, ард иргэдийн харилцан ойлголцлыг бэхжүүлнэ гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв. Мөн шууд нислэгийн давтамж нэмэгдсэнээр гурван улсын хил орчмын аялал жуулчлалын үйлчилгээний цар хүрээ тэлж, үйлчилгээний  чанар сайжирч байгааг онцлон тэмдэглэв.

Үзсэн: 1367

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна