ЯПОНЫ АРД ТҮМЭНД ТУСЛАХ ХАНДИВЫН АЯН ЭХЭЛЛЭЭ
Хүчтэй бороо, хөрсний гулгалтын улмаас 255 мянган барилга байгууламж, зам талбай эвдэрч сүйдэн, гэр оронгүй болсон 5500 иргэнийг түр байранд байрлуулаад байна.
Японд үйл ажиллагаагаа явуулж буй ТББ-ууд болох Хоккайдо Монголын Харилцааны Нийгэмлэг, Халуун Сэтгэл in Japan, Япон дахь Монгол Оюутны Холбоо, Япон дахь ээжүүдийн групп зэрэг байгууллага нэгдэн гамшигт нэрвэгдсэн Япон иргэдэд туслах хандивын аяныг санаачлан эхлүүллээ. Японы баруун өмнөд хэсгийн Хирошима, Окояама, Эшима зэрэг бүсэд энэ сарын эхнээс эхлэн 10-аад хоног үргэлжилсэн гэнэтийн аадар борооны улмаас үүдсэн байгалийн гамшигт үзэгдэл ихээхэн хэмжээний хохирол учрууллаа. Энэ сарын 13-ны өдрийн байдлаар нийт 16 бүс нутагт 187 хүн нас барж, 67 хүн сураггүй алга болоод байна. Мөн хүчтэй бороо, хөрсний гулгалтын улмаас барилга байгууламж, зам талбай эвдэрч сүйдсэн.
Японд үйл ажиллагаагаа явуулж буй ТББ-ууд нэгдэн гамшигт нэрвэгдсэн Япон иргэдэд туслах хандивын аяныг санаачлан эхлүүллээ.
Үзсэн: 1298
Tweet