Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 27-11-2024
монгол

Шинэ мэдээ

Кавей Захадитыг хүлээн авч уулзлаа


Densmaa 2018-07-05 06:07

Агаарын бохирдол 45-50 хувиар буурах боломжтой гэж үзэж байна.

   Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд НҮБ-ын Ази-Номхон далайн бүсийн Эдийн засаг, нийгмийн комиссын орлогч, гүйцэтгэх захирал Кавей Захадитыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар нүүрстөрөгч бага ялгаруулдаг эко хот байгуулах чиглэлээр санал солилцож, хоёр талын цаашдын хамтын ажиллагаа, харилцаа холбоог өргөтгөн бэхжүүлэх талаар ярилцсан байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хэлсэн үгэндээ “Бид асуудлаа дотооддоо ярихаас гадна олон улсын хэмжээнд, тэр тусмаа зүүн хойд Азийн хотуудтай ярилцаж, санаачилга гарган ажиллаж байна. Өнгөрсөн сард зүүн хойд Азийн 6 улсын 16 хотын удирдлагуудыг оролцуулсан форум зохион байгуулсан. Форумаар агаарын бохирдлыг бууруулж, чанарыг сайжруулах, хүлэмжийн хийг хэрхэн бууруулах талаар ярилцсан. Улаанбаатар хот Засгийн газартай хамтран агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд ирэх оноос эхлэн нийслэлийн хэмжээнд түүхий нүүрс түлүүлэхгүй, сайжруулсан түлш хэрэглүүлэхээр болсон. Ингэснээр агаарын бохирдол 45-50 хувиар буурах боломжтой гэж үзэж байгаа” гэж хэллээ.

   Кавей Захадит “НҮБ-ын Ази-Номхон далайн бүсийн Эдийн засаг, нийгмийн комисс Улаанбаатар хоттой хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломж харагдаж байна. Бид байгаль орчны чиглэлээр “Нэксус” төсөл хэрэгжүүлж байгаа. Үүний хүрээг тэлж, улам өргөжүүлж болно. Мөн эдийн засгийн чиглэлд, ЖДҮ-ийг дэмжих зэрэг гурван үндсэн чиглэлээр хамтран ажиллах боломж бий. Энэ чиглэлүүдэд та бүхний гаргасан санал дээр тулгуурлан шууд хамтран ажиллах боломжтой гэдгийг хэлэхэд таатай байна” гэлээ.

Үзсэн: 1431

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна