ДЭЛХИЙН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ЧУУЛГАНД ОРОЛЦОВ
Монгол Улс 1991 онд 111 дэх гишүүнээр элсэн орсноос хойш тус байгууллагаас хэрэгжүүлж буй бодлого, чиглэлийг үйл ажиллагаандаа тусган ажиллаж иржээ.
Дэлхийн 182 орныг эгнээндээ нэгтгэн, үйл ажиллагаагаа явуулдаг Дэлхийн Гаалийн байгууллагад Монгол Улс 1991 онд 111 дэх гишүүнээр элсэн орсноос хойш тус байгууллагаас хэрэгжүүлж буй бодлого, чиглэлийг үйл ажиллагаандаа тусган ажиллаж иржээ.
Дэлхийн гаалийн байгууллагын гишүүн орнуудын гаалийн байгууллагын дарга нарын 132 дугаар чуулганд Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт тэргүүтэй Монголын гаалийн төлөөлөгчид оролцоод ирлээ.
Энэ удаагийн чуулганд дэлхийн 182 орны гаалийн байгууллагын дарга, төлөөлөгч, олон улсын байгууллагын нийт 700 гаруй төлөөлөгч тулгамдаж буй олон чухал асуудлыг хэлэлцсэн юм. Монголын гаалийн төлөөлөл Чуулганд оролцохын зэрэгцээ Дэлхийн гаалийн байгууллагаас хэрэгжүүлж буй санаачилга, агаарын тээврийн аюулгүй байдал, түүнд үр дүнтэй гаалийн хяналт тавих боломж чиглэлээр уулзаж, харилцан санал солилцлоо. Гаалийн гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр БНХАУ, Унгар, Япон, Киргиз, ХБНГУ, БНСУ-ын гаалийн байгууллагын удирдлагуудтай уулзаж хамтран ажиллагаа, харилцан туслалцах өргөн хүрээтэй асуудлаар санал солилцсон байна.
Үзсэн: 1459
Tweet