Э.Энхриймаа “Монголын сайхан бүсгүй”-гээр шалгарлаа
Монголд анх удаа сайхан бүсгүй шалгаруулж эхэлсэн цагаас хойш 30 жил өнгөрчээ.
Монголд анх удаа сайхан бүсгүй шалгаруулж эхэлсэн цагаас хойш 30 жилийн ойн босгон дээр “Монголын сайхан бүсгүй-2018” 15 дахь удаагийн уралдааныг зохион байгууллаа. Үе үеийн сайхан бүсгүйчүүд нэгдэн зохион байгуулсан тус уралдаан “Эмэгтэйчүүд гар гараасаа” уриатай, нийгэмд зөв бодол, зөв үг, зөв үйлдэл, зөв хандлага бий болгох зорилготой юм.
Ижил төрлийн бусад тэмцээнээс ялгаатай нь модель, загвар өмсөгч мисс биш харин оюунлаг, хүмүүнлэг, авьяаслаг, сайхан бүсгүйг тодруулахад наадмын зорилго чиглэж байв.
Зуу гаруй бүсгүйгээс шалгарч, төгсгөлийн шатанд шалгарсан 18 оролцогчийн хувьд 19-27 насны, мэргэжлийн дуучин, балетчин, мөн эмч, багш, хуульч, эрх зүйч, нягтлан бодогч, архитектор мэргэжилтэй бүсгүйчүүд байсан юм. “Монголын сайхан бүсгүй-2018” наадмын ялагчаар Эрдэнэбаатарын Энхриймаа шалгарч, 999 сорьцтой мөнгөн титмийн эзэн боллоо.
Үзсэн: 1430
Tweet