Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-11-2024
монгол

Шинэ мэдээ

"Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилго" Үндэсний хэлэлцүүлэг боллоо


Densmaa 2018-06-26 04:06

2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилго”-ыг НҮБ-ын 193 гишүүн орны шийдвэрээр баталсан.

  “Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилго” үндэсний хэлэлцүүлэг Төрийн ордонд боллоо. Хэлэлцүүлгээр Монгол Улс дахь Дэлхийн Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг хангах үүднээс салбарын дунд болон богино хугацааны бодлогын баримт бичгүүдийн уялдааг сайжруулж, үе шаттайгаар хэрэгжүүлэх механизмыг бий болгох асуудлыг хөндөн ярилцлаа. Энэ удаа “Монгол Улсын Тогтвортой Хөгжлийн Зорилго” сэдвээр Үндэсний хэлэлцүүлэг өрнүүллээ. НҮБ-ын Ерөнхий Ассемблей 2015 онд “Эх дэлхийгээ шинэчилье: 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилго”-ыг НҮБ-ын 193 гишүүн орны шийдвэрээр баталсан. Ядуурлыг устгах, байгаль орчноо хамгаалах, хүний тайван амгалан амьдрах эрхийг хангах зэрэг олон улсын хөгжлийн талаарх асуудлыг шийдвэрлэхээр санал болгон дэвшүүлж буй багц зорилтуудаа хамруулсан. Манай улс тус хөгжлийн зорилготой уялдуулан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ыг 2016 онд тодорхойлсон.

Үзсэн: 1226

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна