“МОНГОЛ ХЭЛНИЙ ЗӨВ БИЧИХ ДҮРМИЙН ЖУРАМЛАСАН ТОЛЬ”-ИЙГ ТАНИЛЦУУЛЛАА
38 мянган толгой үгийг багтаасан “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь”
"Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь"-ийн нээлт боллоо.
Энэ цаг үеэс эхлэн монгол хэлний зөв бичих дүрмийг нийт хэрэглээ, сургалт, хэвлэл мэдээлэл, бичиг соёлын түвшинд нэг саналаар хүлээн зөвшөөрч, үүнийг цаашид сургалт судалгааны бүх чиглэлд нэг янзаар бичих юм.
Ерөнхийлөгч Х.Баттулга “Эх хэлээ дээдэлж, зөв бичих дүрмээ чанд баримтлан, журамласан толио байнга ашиглаж хэвших нь төр захиргааны байгууллага, олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллага, иргэн бүрийн үүрэг тул улс нийтээр энэхүү толийг мөрдөхийг уриалж байна” гэж номын нээлтийн үеэр хэлэв.
ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, МУИС, МУБИС-ийн нийт 28 эрдэмтэн судлаачаас бүрдсэн ажлын хэсэг 30000 гаруй толгой үгтэй энэхүү толийг шинэчлэн боловсруулжээ.
Үзсэн: 1457
Tweet