Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

МОНГОЛЫН АНХНЫ ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ШАВЫГ ТАВИНА


Densmaa 2018-06-19 03:06

Засгийн газраас Газрын тос боловсруулах үйлдвэрийг Алтанширээ сумын нутаг дахь 150 га талбайд барихаар шийдвэрлэсэн байна.

   Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдах 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай Монголын анхны Газрын тос боловсруулах үйлдвэрийн шав тавих ёслолыг энэ сарын 22-нд товложээ. Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг БНЭУ-ын нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр барих бөгөөд нарийвчилсан ТЭЗҮ-г тус улсын төрийн өмчит “Engineers India Limited” компани гүйцэтгэсэн.
   Тус үйлдвэр жилд 1.5 сая тонн газрын тосыг боловсруулах хүчин чадалтай байх бол жилд 560 мянган тонн бензин, 670 мянган тонн дизель түлш, 107 мянган тонн шингэрүүлсэн хий үйлдвэрлэхээр тооцоолж буй. 

Үзсэн: 1493

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна