Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-11-2024
монгол

Шинэ мэдээ

“Монгол дахь соёлын өвийг хамгаалах семинар”-ыг Австрийн мэргэжилтнүүд зохион байгуулж байна


Densmaa 2018-06-19 03:06

Богд хааны ордон музейн зуны мөргөлийн сүмүүдийн гаднах өнгө будгийн бүрэн бүтэн байдлын үнэлгээ, шинжилгээн дээр ажиллаж байна.

   Богд хааны ордон музейн санаачилгаар “Монгол дахь соёлын өвийг хамгаалах семинар”-ыг Австри улсын Венийн Хэрэглээний их сургуультай хамтран зохион байгуулж байна. Венийн Хэрэглээний их сургууль нь 2013 оноос хойш Монгол Улсын Соёлын өвийн үндэсний төв, Соёл урлагийн их сургууль, Богд хааны ордон музей зэрэг байгууллагуудтай идэвхтэй хамтын ажиллагаа өрнүүлж байгаа юм. Энэ жил тус семинарыг Венийн Хэрэглээний их сургуулийн ахлах сэргээн засварлагч Катарина Кохлер дахин удирдан явуулах бөгөөд тэрээр өмнө нь Энэтхэг, Төвдийн эртний сүм хийдийн уран барилгын гадна өнгө будгийн поликромын бүрэн бүтэн байдал болон энэ чиглэлийн бусад төсөл дээр ажиллаж байсан туршлагатай юм. Тус семинар нь Богд хааны ордон музейн зуны мөргөлийн сүмүүдийн гаднах өнгө будгийн бүрэн бүтэн байдлын үнэлгээ, шинжилгээн дээр үргэлжлүүлэн ажиллах бөгөөд будган давхаргуудыг нэгтгэх, цэвэрлэгээний туршилтыг хэрхэн гүйцэтгэх талаар практик ажлуудыг хийнэ.

Үзсэн: 1277

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна