СУРЕШ БАБУ:ЙОГЫН ИДЭВХТЭЙ ЗӨВ ҮЙЛДЛЭЭР ДЭЛХИЙ НИЙТЭД ЭНХТАЙВНЫГ Ч АВЧ ИРЭХ БОЛОМЖТОЙ
Йога бол өөрсдийн дотоод хүчийг мэдэрч дэлхий ертөнц байгальтай холбогдох цогц хандлага.
2015 онд НҮБ-аас жил бүрийн 6 дугаар сарын 21-ний өдрийг Олон улсын йогийн өдөр болгон тэмдэглэж байхаар тунхагласан. БНЭУ-ын ЭСЯ Монголын Йогийн төвүүдтэй хамтран эл өдрийг тэмдэглэлээ.
Өдөрлөгийн эхэнд йогийн ач тус, үр өгөөжийн талаар танилцуулав. Өдөрлөгийг нээж Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Суреш Бабу хэлэхдээ, “Йога бол эртний Энэтхэг улсын уламжлалаас үлдээсэн үнэлж баршгүй өв юм. Олон зуун жилийн өмнөөс хүн төрөлхтөн йогоор хичээллэж ирсэн бөгөөд бие болон оюун ухааныг нэгтгэж байдгийг нийтээр хүлээн зөвшөөрсөн. Йога бол өөрсдийн дотоод хүчийг мэдэрч дэлхий ертөнц байгальтай холбогдох цогц хандлага юм. Амьдралын хэв маягаа өөрчлөхийн сацуу дотоод ухамсрыг нээж сөрөг хүчин зүйлийг даван туулахад тус болдог. Йога идэвхтэй зөв үйлдлээр дамжуулж дэлхий нийтэд энхтайвныг бий болгож чадна. Монголчууд йогийн ач тусыг хөгшин залуугүй мэдэж, сонирхож байгаад баяртай байна” гэв.
Үзсэн: 1383
Tweet