“Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын V бага хурал болж байна
Хурлаар 2025 он хүртэлх ЗХА-ийн аюулгүй байдлын орчны тухай төсөөлөл, сорилт ба боломжийг тодорхойлох, эрчим хүч, байгаль орчин, хүмүүнлэгийн салбарын байдал, хамтын ажиллагааны талаар хэлэлцэнэ.
Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” эхэллээ. Хоёр өдөр үргэлжлэх энэ удаагийн 5 дугаар бага хурал нь сүүлийн саруудад Зүүн хойд Азид өрнөж буй нааштай өөрчлөлтүүдтэй давхцаж байгаагаараа онцлог болж байна. Олон улсын байгууллагын 150 гаруй төлөөлөгч оролцож буй тус хурлаар 2025 он хүртэлх ЗХА-ийн аюулгүй байдлын орчны тухай төсөөлөл, эрчим хүч, байгаль орчин, хүмүүнлэгийн салбарын өнөөгийн байдал, хамтын ажиллагааны боломж зэрэг асуудлыг хэлэлцэнэ.
Үзсэн: 1378
Tweet