”Тогтвортой хөгжил-нүүдлийн мал аж ахуй” сэдэвт уулзалтын талаар мэдээлэл хийлээ
Мах, махан бүтээгдэхүүний экспортыг дэмжиж, жилд экспортлох хэмжээг 50 мянган тоннд хүргэнэ.
“Тогтвортой хөгжил-нүүдлийн мал аж ахуй” олон улсын найм дахь удаагийн чуулган боллоо. Чуулганд оролцогчдод хандан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэндчилгээндээ, Монгол Улсын зүгээс бусад улс оронтой харилцан ашигтай хамтын ажиллагааг хэрэгжүүлснээр бүс нутгийнхаа хүнсний худалдаа, үүний дотор экологийн цэвэр хүнсээр хангах үйлсэд оруулах хувь нэмрээ цаашид ихээхэн нэмэгдүүлэх нөөц боломжтой гэдгийг онцолсон байна.
Өнгөрсөн оны байдлаар хөдөө аж ахуйн салбар ДНБ-ий 14.5 хувийг үйлдвэрлэж болохыг дурджээ. Тэрбээр “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”, “Монгол мал” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ. Мөн Засгийн газраас баталсан “Мах, сүүний аян”-ыг зохион байгуулж бэлчээрийн болон эрчимжсэн мал аж ахуй, фермерийн аж ахуйг зохистой хослуулснаар мах, махан бүтээгдэхүүний экспортыг дэмжиж, жилд экспортлох хэмжээг 50 мянган тоннд хүргэж, малчин өрхийн орлогыг нэмэгдүүлнэ” гэжээ.
Үзсэн: 1160
Tweet