Монгол, Латвийн тээврийн яамны төлөөллүүд уулзав
Монгол, Латвийн хооронд 2019 онд тээвэрлэлт гүйцэтгэх зөвшөөрлийн бичгийн тоог тохирч, Латви улсаас туршлага судлах, холбогдох хүмүүсийг сургалтад хамруулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Монгол Улс өнөөдрийн байдлаар ОХУ, БНХАУ, Украйн, Беларусь, Турк, Казахстан, Латви, БНАСАУ, Киргиз зэрэг 9 улстай “Олон улсын автотээврийн харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр” байгуулан, жилдээ 33 сая тонн ачаа, 190 мянга орчим зорчигч тээвэрлэж байна.
Энэ харилцааг Латви улстай өргөжүүлэн ажиллахаар Зам, тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Батболд тэргүүтэй албаныхан Латви Улсын Тээврийн яамны Автотээврийн газрын орлогч дарга Ания Новикова тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Монгол, Латвийн хооронд 2019 онд тээвэрлэлт гүйцэтгэх зөвшөөрлийн бичгийн тоог тохирч, Латви улсаас туршлага судлах, холбогдох хүмүүсийг сургалтад хамруулах хүсэлтэй байгаагаа Монголын талаас илэрхийллээ.
Монгол, Латви улсууд худалдаа харилцааны хувьд сүлжмэл хувцас, хувцасны сүлжмэл бэлэн эд анги, тоног хэрэглэл, орны бүтээлэг гэх мэт 32,8 мянган ам.долларын бараа бүтээгдэхүүнийг экспортлосон бол лаазалсан бүтээгдэхүүн, хөлдөөсөн ногоо, эм, азотын бордоо, утсан холбооны аппарат зэрэг бүтээгдэхүүн импортлосон байна.
Үзсэн: 1255
Tweet