Д.ЦОГТБААТАР САЙД БАЛБА УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ПРАДИП КУМАР ГЯВАЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Хоёр улсын Гадаад харилцааны сайд нар Монгол, Балбын Гадаад хэргийн яамд хооронд “Хоёр талт зөвлөлдөх уулзалтын механизм байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурав.
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийн нээлтийн хуралд оролцохоор Монгол Улсад хүрэлцэн ирсэн Балба Улсын Гадаад хэргийн сайд Прадип Кумар Гявалийг хүлээн авч уулзав.
Балба Улсын Гадаад хэргийн сайд Прадип Кумар Гявали Монгол Улс, Балба Улс шашин, соёлын хувьд ижил төстэй бөгөөд олон жилийн уламжлалт найрсаг харилцаатайг дурдаад, Монгол Улсын Засгийн газар Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийг нээхэд оруулсан хувь нэмрийг балбын тал өндрөөр үнэлж байгаа гээд цаашид уг төв нь хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэхэд төдийгүй далайд гарцгүй хөгжиж буй орнуудын хөгжилд ихээхэн чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа тэмдэглэв.
Үзсэн: 1196
Tweet