“Талын салхи-2018” мото наадам боллоо
Олон Улсын Аялал Жуулчлалын Холбооны гишүүн улс болох ОХУ-аас 50, БНХАУ-аас 50, Франц, Герман, Польш, Унгар зэрэг орны нийт 800 орчим мото спорт сонирхогч залуус оролцлоо.
“Талын салхи-2018” олон улсын мото наадмын нээлт Сүхбаатарын талбайд боллоо.
Дөрөв дэх жилдээ зохион байгуулж байгаа энэ удаагийн наадам гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хамтдаа нэгдэж, тэмцье уриан дор болж байна. Монгол, ОХУ, БНХАУ-ын 800 орчим мотоцикл сонирхогч залуус тус наадамд оролцсон юм.
Мотоциклчид Төв талбайгаас цуваа болон УБ хотоос 100 гаруй км-ын цаана орших байгалийн цогцолборт Тэрэлж амралтын газар луу хөдөлсөн. Тус амралтын газарт тусгайлан зассан мото наадмын талбайд 300 мотоциклын үзэсгэлэн зохион байгуулж, мөн орой нь Харанга, Хурд, Нисванис, Ice Top, Digital хамтлагууд, реппер Gee, DJ Zaya, уран нугаралт, циркийн үзүүлбэрүүдийг сонирхов. Нээлтэд Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нар оролцсон бөгөөд Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монголын “Harley-davidson” мотоцикл сонирхогчдын холбооны ерөнхийлөгч юм.
Үзсэн: 1698
Tweet