АЗИЙН ЦАХИМ МӨНГӨ, БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР КЁКҮШЮЗАН Д.БАТБАЯР АЖИЛЛАЖ БАЙНА
Япон, БНХАУ зэрэг Азийн хүчирхэг улсууд шинээр гаргаж буй койноо манай улсад ийнхүү удаа дараа танилцуулж байна.
Азийн орнуудын цахим мөнгө, блокчейн бизнес эрхлэгчдийн холбоо болон тус холбооны гишүүн, олон улсын хөрөнгө оруулалттай мэдээлэл, технологийн “МСС Клауд” компани “АА койн” гэсэн цахим мөнгө гаргаж буйгаа албан ёсоор танилцууллаа.
Блокчейн технологи дээр тулгуурласан цахим мөнгө биткойн зэрэг төрлүүд Монголд нэвтэрч байгаагийн нэг жишээ болсон дээрх компанийн “АА койн” цахим мөнгө нь бэлэн мөнгө, үл хөдлөх хөрөнгө зэргээс илүүтэй койн хооронд болон зөвшөөрөгдсөн мөнгөн тэмдэгтийн хооронд арилжаа хийхээрээ онцлог, мөн эрсдэл багатай зэрэг давуу талтайг салбарынхан хэлж байна.
Япон, БНХАУ зэрэг Азийн хүчирхэг улсууд шинээр гаргаж буй койноо манай улсад ийнхүү удаа дараа танилцуулж байгаа нь Монгол Улс цахим мөнгөний, блокчейны хөгжилтэй хөл нийлүүлэн явж байгааг харуулж байна гэж мэргэжилтнүүд энэ үеэр дүгнэж байлаа.
Үзсэн: 1595
Tweet