Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-11-2024
монгол

Шинэ мэдээ

БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН МАСТЕР ТӨЛӨВЛӨГӨӨГ БОЛОВСРУУЛЖ ЭХЛЭВ


Densmaa 2018-06-06 02:06

“Боловсролын салбарын мастер төлөвлөгөө боловсруулахад дэмжлэг үзүүлэх” төслийн багийн ахлагч доктор, профессор Жон Вайдмэнтэй уулзлаа.

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа Азийн хөгжлийн банк, Ядуурлыг бууруулах Япон сангийн санхүүгийн дэмжлэгтэй хэрэгжиж буй “Боловсролын салбарын мастер төлөвлөгөө боловсруулахад дэмжлэг үзүүлэх” төслийн багийн ахлагч доктор, профессор Жон Вайдмэнтэй уулзлаа.

Уулзалтаар боловсролын салбарт тулгамдаж буй асуудлууд, мастер төлөвлөгөөнд тусгах шаардлагатай тэргүүлэх чиглэлийн асуудлаар талууд харилцан санал солилцсон юм.

Сайд Ц.Цогзолмаа, мастер төлөвлөгөө нь урт хугацааны боловсролын хөгжлийн бодлого, төлөвлөлтийг боловсруулах чадавхийг бүрдүүлж, багшийн хөдөлмөрийн үнэлгээг олон улсын түвшинд хүргэх, боловсролын салбарын төсвийн болон гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын бүтэц, түүний ашиглалтад нарийвчилсан үнэлгээ өгч, тэдгээрийг боловсролын чанар, үр ашгийг дээшлүүлэх хөшүүрэг болгох шаардлагатай байгааг дурдсан юм.

Үзсэн: 1151

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна