Ногоон бүсийн хөхтөн амьтдын тоо толгой нэмэгджээ
Засгийн газраас тогтоосон ховор амьтны жагсаалтад орсон халиун буга 19.5 хувиар, нэн ховор амьтны жагсаалтад орсон баданга хүдэр 40 хувиар, бор гөрөөс 15 хувиар тус тус өсчээ.
Нийслэлийн Байгаль орчны газраас ногоон бүсийн нутаг дэвсгэрийн хөхтөн амьтдын тоо толгойд мониторинг хийхэд Засгийн газраас тогтоосон ховор амьтны жагсаалтад орсон халиун буга 19.5 хувиар, нэн ховор амьтны жагсаалтад орсон баданга хүдэр 40 хувиар, бор гөрөөс 15 хувиар тус тус өсчээ.
Амьтны тухай хуульд заасны дагуу аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нар харьяалах нутаг дэвсгэртээ 5 жил тутам тооллого явуулдаг. Одоогоор нийслэлийн нутаг дэвсгэрт 51 зүйлийн хөхтөн амьтан бүртгэгдээд байна. Хөхтөн амьтдын тоо толгойн өсөлтөд биотехникийн арга хэмжээг тогтмол явуулж буй, байгаль хамгаалагчдын хяналтын техник тоног төхөөрөмж сайжирсан, хууль бус ангийн эсрэг эргүүл шалгалтын ажил идэвхжсэнтэй болон гэмтэж бэртсэн амьтдыг мэдээлэх, хамгаалахад иргэдийн оролцоо нэмэгдсэнтэй холбоотой хэмээн үзэж байна.
Үзсэн: 1341
Tweet