Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-11-2024
монгол

Шинэ мэдээ

Ном унших хандлагыг төлөвшүүлэх сэдэвт сургалт боллоо


Densmaa 2018-05-25 03:05

Хүүхдүүд Болдоо хүүг ээж аавтай нь амар сайхан амьдруулан төгсгөх олон арван хувилбарт үлгэр бүтээж, өөрсдөө үлгэрийн баатар болж тоглосон байна.

   Хан-Уул дүүргийн Насан туршийн боловсролын төв нь иргэдийн бүтээлч сэтгэлгээ, ном унших хандлагыг төлөвшүүлэх зорилгоор бие дааж боловсрол дээшлүүлэх үйлчилгээний хүрээнд бүтээлч сэтгэлгээний аргуудаар сургалт тогтмол зохион байгуулдаг.

  Тус төвийн багш нар Нийслэлийн Тэргүүний 65-р цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн хүүхдүүдэд “Одоо л биш шүү Болдоо” зохиолыг танилцуулж, сургалт явуулсан байна. Сургалтын явцад дүрийн уншилт хийж, тухайн үед төрж байгаа сэтгэгдэл, зохиолын төгсгөл хэсгийг өөрсдөө зохиож,  Болдоо хүүг ээж аавтай нь амар сайхан амьдруулан төгсгөх олон арван хувилбарт үлгэр бүтээжээ. Сургалтын үр дүнд багачууд өрийн үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлэх, бүтээлчээр сэтгэх, дүрд хувирч, аливааг эерэг сайхнаар төсөөлөх хандлагад суралцсан байна.

Үзсэн: 1313

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна