Нийслэлийн Тээврийн газар БНСУ-ын Пүчонь хоттой хамтран ажиллана
Нийслэлийн Тээврийн газар болон БНСУ-ын Пүчонь хот байгуулалтын газар хоорондын ухаалаг тээврийн системийг хөгжүүлэх, ашиглах талаар хамтран ажиллах, харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд БНСУ-ын Пүчонь хотын дарга Ким Мансүг хүлээн авч уулзлаа.
Нийслэлийн Тээврийн газраас Улаанбаатар болон Пүчонь хотын нийтийн тээврийн үйлчилгээний ерөнхий үзүүлэлтүүд, өмнө нь гарч байсан нөхцөл байдал, хүндрэлүүд төстэй тул ухаалаг тээврийн систем, тээврийн төлөвлөлт зэрэг асуудлаар санал солилцлоо.
Уулзалтын дараа Монгол Улс нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг нийслэлийн Тээврийн газар болон БНСУ-ын Пүчонь хот байгуулалтын газар хоорондын ухаалаг тээврийн системийг хөгжүүлэх, ашиглах талаар хамтран ажиллах, харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан байна.
Үзсэн: 1284
Tweet