Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 27-11-2024
монгол

Шинэ мэдээ

АНУ-ЫН КОНГРЕСС БОЛОН СУДАЛГААНЫ БАЙГУУЛЛАГУУДТАЙ УУЛЗАВ


Densmaa 2018-05-24 05:05

Монголын бараа, бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээлд нэвтрүүлэх, тус улсын зүгээс Монголд хийгдэх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллах шаардлагатай байгааг онцлов.

   Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар АНУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэрээ АНУ-ын Конгресс дахь Монголын бүлгийн дарга, Конгрессын гишүүн Дон Яангтай уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна. Гадаад харилцааны сайдын зүгээс АНУ нь манай орны улс төр, нийгэм, эдийн засгийн хөгжлийг тууштай дэмжиж ирсэнд талархал илэрхийлээд цаашид хоёр орны эдийн засаг, худалдааны харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх хүрээнд Монголын бараа, бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээлд нэвтрүүлэх, тус улсын зүгээс Монголд хийгдэх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллах шаардлагатай байгааг онцолжээ. Мөн Конгрессын гишүүнийг тааламжтай үедээ Монгол Улсад айлчлахыг урьсан байна.

  Конгрессын гишүүн Д.Яанг-ын зүгээс Гадаад харилцааны сайдын тавьсан асуудлыг хэрэгжүүлэхэд анхаарал хандуулах, асуудлыг америкийн холбогдох байгууллага, албан тушаалтанд уламжлах, Конгресс дахь Монголын бүлгийн гишүүдийн тоог нэмэх чиглэлээр ажиллахаа мэдэгдсэн байна. Мөн үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар АНУ төдийгүй дэлхийд алдартай Азийн Нийгэмлэг, Хадсоны судалгааны хүрээлэнгийн удирдлагуудтай тус тус уулзаж, Монгол Улсын гадаад бодлогын талаар мэдээлэл өгч, эдгээр байгууллагатай цаашид хамтран ажиллах боломжийн талаар санал солилцжээ.

Үзсэн: 1194

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна