Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Дэлхий дээрх зэрлэг адууны цор ганц зүйл болох тахийн унаганд нэр хайрлая


Densmaa 2018-05-23 04:05

Хустайн байгалийн цогцолборт газар 36 үржлийн сүрэг, 82 үрээ, нийт 300 гаруй буюу дэлхий дээр хамгийн олон тахьтай байгалийн цогцолборт газар болжээ.

   Хүн төрөлхтөн 10 мянган жилийн өмнөөс өнөөг хүртэл адууг гэршүүлэн уналга эдэлгээндээ ашиглаж байна. Харин тахь нь гэршээгүй үлдсэн дэлхийн хамгийн сүүлчийн зэрлэг адуу. Франц Улсын өмнөд хэсэгт орших Ласко агуйн сүг зурагны хананд тахийг дүрсэлсэн байдаг нь 15 мянган жилийн тэртээ амьдарч байсныг гэрчилж байна.

   ОХУ-ын судлаач Николай Пржевальский 1879 онд Монголын говьд тахийг анх олж илрүүлж олон улсад Пржевальскийн адуу нэрээр таниулсан юм. Улаанбаатар хотын төвөөс 95 км зайд орших Хустайн байгалийн цогцолборт газарт дэлхийн цор ганц зүйл зэрлэг адуу-тахийг байгальд нь амжилттай сэргээн нутагшуулж байна. 1992 онд Голланд Улсын амьтны хүрээлэнгээс 15 тахь анх тээвэрлэгдэн ирж байсан бол 2018 оны 05 сарын байдлаар 36 үржлийн сүрэг, 82 үрээ, нийт 300 гаруй буюу дэлхий дээр хамгийн олон тахьтай байгалийн цогцолборт газар болжээ. Энэ хавар Хустайн байгалийн цогцолборт газарт унагалаад буй тахийн 20 унаганд нэр хайрлах арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Унаганд нэр хайрласнаар жил бүр хэвлэгдэн гардаг дэлхийн тахийн жагсаалт номонд орж тахийн удмын бичигт бүртгэгддэг. Тус газарт тахиас гадна буга, цагаан зээр, тарвага зэрэг ховордсон амьтдыг ажиглан Түрэгийн үеийн хүн чулуу, дөрвөлжин булш, буган чулуу зэрэг түүх соёлын дурсгалт зүйлстэй танилцах аялал хийх боломжтой.

Үзсэн: 1660

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна