Жижиг, дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлчилгээ технологи -2018” үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдл
Монгол Улсын Засгийн газраас 2018 оныг “Хариуцлагын жил”, Нийслэлээс “Иргэдийн оролцоотой-Амьдрах орчныг сайжруулах жил” болгон зарласан.
Монгол Улсын Засгийн газраас 2018 оныг “Хариуцлагын жил”, Нийслэлээс “Иргэдийн оролцоотой-Амьдрах орчныг сайжруулах жил” болгон зарласан. Энэ хүрээнд жижиг, дунд үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчлан таниулах зорилгоор Олон улсын үзэсгэлэн худалдааг зохион байгууллаа. Энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд нийт 100 гаруй аж ахуйн нэгж оролцон шинэлэг бараа бүтээгдэхүүнээ танилцуулж, хэрэглэгчдэд хандсан төрөл бүрийн арга хэмжээ хүргэсэн юм.
БНСУ, БНУнгар Улсын худалдааны төлөөлөгчийн газар, Пакистан, Тайвань болон Хонконг зэрэг гадаадын аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид үзэсгэлэнд амжилттай оролцлоо. Үзэсгэлэн худалдааны зохион байгуулалтын комиссоос нийт 13 төрлийн номинацаар жижиг, дунд үйлдвэрлэгчдийн шилдгүүдийг тодруулж, шагналыг гардуулсан. Шилдэг экспортын бүтээгдэхүүн Спирит оф натур ХХК “Эко гоо сайхны” бүтээгдэхүүн, дэлхийд өрсөлдөхүйц монгол брэнд - Энхжин сувинер ХХК “Арьсан цүнх”, үндэсний өв соёл, уламжлал шингээсэн бүтээгдэхүүн - Монгол цар ХХК “Зэс эдлэл” тус тус шалгарчээ.
Үзсэн: 1422
Tweet