Францын дэмжлэгтэйгээр нисдэг тэрэгний флот байгуулна
Онцгой байдлын салбарыг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх төсөл хэрэгжүүлэх Францын талын саналыг талархан хүлээн авч байна эдгээ Ерөнхий сайд илэрхийлсэн.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Франц Улсын Элчин сайд Элизабет Барсакийг хүлээн авч уулзав. Гамшгаас урьдчилан сэргийлэх, учирсан гамшигтай тэмцэх чиглэлээр манай хоёр орны хамтын ажиллагааны туршлага өргөжин тэлж буйг цаашид хэрхэн урт хугацаанд тогтвортой үргэлжүүлэх талаар ярилцлаа. Монголын Онцгой байдлын албаны чадавхийг бэхжүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэх нисдэг тэрэгний флот байгуулах төслийг Франц Улсын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэхээр зорьж байна. Уулзалтын үеэр энэхүү төслийн ажлыг бүх талаар дэмжиж өгөхийг Элчин сайд Ерөнхий сайдаас хүслээ. Онцгой байдлын асуудал хариуцсан болон шадар сайдаар ажиллаж байсан хүний хувьд Онцгой байдлын салбарыг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх төсөл хэрэгжүүлэх саналыг талархан хүлээн авч байна гэдгээ Ерөнхий сайд илэрхийлсэн. Элчин сайд Элизабет Барсак Өндөр ашиг шимт үүлдрийн үхрийг Францаас Монголд экспортлох тухай аж ахуйн нэгж хооронд зургаан жилийн өмнө хийгдсэн гэрээний хэрэгжилтийг хангуулахад Эрүүл мэнд, ХХААХҮЯ-аар дамжуулан анхаарч ажиллана гэдэгт найдаж байна гэлээ.
Үзсэн: 1215
Tweet